Шаналан
Mar 17 3:34 AM
Чиний тоглож хэлэх үг
Чихэнд хадаас зоохтой адил
Чиний наргиж хэлсэн үгс
Чимээгүй гэнэт дайрах зэвсэг мэт...
Буцалсан бодлын шорвог үгс
Буцааж намайг тэнгэрлүү илгээх хүсэлтэй
Хэнд ч хэрэггүй тэнэг үгс чинь
Хэрэндээ намайг үзэн яддагийг чинь харуулна...
Уурлаж бухимдах чиний наад хараал
Увайгүй бүдүүлэг сонсогдож намайг залхаана..
Урваж шаравсан чиний бодол
Ухаангүй мунхаг хүний зивүүцэл мэт санагдана.
Гэвч би чиний энэ бүхэнд хорвоог догитол
Чиний сэтгэлийг зүсэгдтэл инээх болно
Бүдэгрэл
Mar 22 10:09 PM
Өдөр бүхэнийг сохороор угтаж
Өргөн талыг харанхуйгаар төгсгөвөл
энэ хувь тавилан миний тэнхлэгт оршин
би сэтгэлийн гуниггүй болох боловуу.
Хортой улаан дарс шимэн чиний өөдөөс ширтээд
одоо би жаргалтай байна гэвэл чи яах вэ.
Сэм сэм балмагдаад цохилох чиний зүрхийг
Суга татаад гаргаад ирвэл чи яах вэ
Бодолдоо чамайг мансууруулж
Бодитоор чинь харж хайлмаар байна гэвэл чи юу гэх вэ
Сэтгэл зүрхний нингэхэн гинжийг таслан би холдвол чи
Сэвсэлзэн үлээх салхинд намайг хайж чадахуу
Бузарын хүн
Mar 22 10:16 PM
Мунхаг муу атаархал чи
Гичий нохойноос ялгарахгүй
Мундаг ч юм шиг онгирох чи
Үхэж хэвтсэн хүний сүг мэт надад харагдана
Онгироо гэхэд дэндүү онгироо адгуус
Атаархуу гэхэд дэндүү атаархуу өлөгчин
Хүний ул шагайх дуртай бузрын зулбасага
Хүний сэтгэлийн галыг унтраадаг бэртэгчин
Хорон санаа өвөрлөсөн хогын жингэр
Хорвоод хосгүй гэж өөрийгөө бодох бяцхан тархит шимэгчин
chi chini harin gulugnuus dolor amitan bnshd haahh
chadaltain bol geriinhee haygiig ogchooroi